ХАН-УУЛ ДҮҮРЭГ ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТҮРГЭН ХООЛНЫ ЦЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА
5 сарын 4, 2022

Дүүргийн нутаг дэвсгэрт түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, стандарт шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллаж байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран түргэн хоолны үйл ажиллагаа эрхлэгчдэд хүнсний эрүүл ахуй, чанар стандарт, галын аюулгүй байдал, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг техникийн ерөнхий шаардлага MNS 6192:2010 стандартын танилцуулах сургалт уулзалтыг зохион байгуулж, мэдээлэл өгч ажиллалаа.

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны үйл ажиллагаа эрхлэгч нь:  Ulaanbaatar.mn сайтын үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлэх;

-Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, бүртгэл хяналтын карттай байх.

-Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх;

-Хог тээврийн гэрээ байгуулах.

– Галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх.

– Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй газрын гадна талбай болон нийтийн эзэмшлийн зам талбайн явган хүний орц гарц хааж үйлчилгээ эрхлэхгүй байх.