Ачааны автомашин гүүрэн дээрээс унаж хүний амь энджээ
12 сарын 9, 2022

Ачааны автомашин гүүрэн дээрээс унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага энэ сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутагт ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын ачааны автомашин 5 метр  өндөр гүүрнээс хашлага мөргөж доош унасан байжээ. Жолооч Б /23 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гарган авч сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчид хүлээлгэн өгсөн байна.

Харамсалтай нь тухайн иргэн эмнэлгийн байгууллагад очсоны дараа нас баржээ.