Нүүрстэй холбоотой нээлттэй сонсгол 13:00 цагаас эхлүүлэхээр боллоо
12 сарын 21, 2022

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны бага танхимд эхэлсэн боловч зохион байгуулагчид болон оролцогчдын дунд үл ойлголцол үүссэний улмаас 13:00 цагаас эхлүүлэхээр хойшлууллаа.


Үүний өмнө 10 минутын хугацаатай үргэлжилсэн завсарлагын хугацаанд ажлын хэсэг хуралдаж, сонсголын дэг, зохион байгуулалтын асуудлыг дахин хэлэлцсэн юм. Ингээд 13 цагаас эхлэх сонсголыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар тогтжээ.