Машин худалдааны газарт гарсан галыг унтраалаа
12 сарын 21, 2022

Хан-Уул дүүргийн 4-р хороо Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр 08:04 цагт Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэст ирүүлжээ. 

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход 43х33 хэмжээтэй байшингийн дээврийн баруун урд хэсэг шатаж байсан аж.

Алба хаагчид шуурхай ажиллаж 08:30 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.