Төрийн албаны зөвлөлийн системийг ашиглаж бүртгэл хийж байгаа ба ямар шалгалт авах талаарх удирдамжийг E-Tanhim-аас харж болно. Ямар хүмүүсийг эхний шатанд тэнцүүлэхийг ажлын хэсэг нягтална. Хажуугаас хяналт тавих хөндлөнгийн багийн дэгийг олон нийтэд нээлттэй болгоно.
Сонгон шалгаруулалтад Төрийн албаны зөвлөлөөс дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар давхардаагүй тоогоор 2772 иргэн бүртгүүлсний 82 нь доктор 1616 нь магистр 1603 нь бакалаврын зэрэгтэй. Шалгалтыг Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд авна.
Бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусахаас өмнө шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэхийг Төрийн албанаас зөвлөлөө. Жолооч болон үйлчлэгчийн ажлын байрны шалгалтыг бусад менежерийн ажлын байруудаас өөрөөр авна гэв.