Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумаас өсвөр насны 5 хүүхэд хатуу хучилттай авто зам дагуу явган явж байна бид нар осгох нь гэсэн дуудлага иржээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагыг 01.17-ны өдрийн 03:26 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан Сүхбаатар сумын харьяат Т /17 настай, эрэгтэй/, Т /17 настай, эрэгтэй/, .А /16 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/, М /15 настай, эрэгтэй/ нарыг 04:26 цагт аймгийн төвд авчирж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.