Увс аймгийн Түргэн сумын “Ихэр” гэдэг газар бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газарт 01.17-ны өдрийн 16:30 цагийн орчим энэ тухай дуудлага ирсэн байна. Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн Б /6 настай, эрэгтэй/-ийг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 01.18-ны өдрийн 03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт Баянхайрхан багийн “Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

USD


