Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аяллаа
1 сарын 20, 2023
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь гол замыг амжилттай барьж дууссан билээ. Энэхүү шинэ замаар эхний туршилтын аяллыг нэгдүгээр сарын 18-ны өдөр хийлээ.
Тодруулбал, 12.30-13.20 цагийн хооронд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 тонн жинтэй 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрчээ.
“1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, саадгүй аялж өнгөрлөө" хэмээн замын IV ангиас мэдээллээ.