Нэгдүгээр сарын 19-ий өдөр Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаж Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосон. Тэгвэл шинээр сонгогдсон даргаа УДШ-д энэ сарын 27-ний өдөр бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн.
Мөн Ардчилсан намын нөгөө хэсэг бүлэг хуралдаж намын гишүүдийн саналаар Д.Ганбат даргаар нь сонгогдсон юм.
Өнөөдөр 12:00 цагт Д.Ганбат УДШ-д мөн бүртгүүлэхээр материалаа хүргүүллээ.