Сэлэнгэ аймаг, Ерөө сум. 3 дугаар багийн Бугант тосгоны төвийн 1-1003 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т иргэн Б, Ц нарын 1 давхар байшин 02.07-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.08-ны өдрийн 01:18 цагт хүлээн авсан.
Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан 02.08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраасан. Тус гал түймэрт иргэн Б/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид 04:50 цагт хөдөлгөөн үйлдсэн.