Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэх газар иргэн М-нь энэ сарын 7-ны өдрийн 10:00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар 9-ний өдрийн 09:24 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 11-ний өдрийн 10:00 цагаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Барчины-Ам” гэдэг газруудад зохион байгуулжсан. Гэвч тухайн өдрийн 16:10 цагт гэрээс нь хойд зүгт 8 км-т “Налайх гол” гэдэг газраас цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.