ХОВОР ЗУРГУУД: XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн монгол эмэгтэйчүүд
4 сарын 16, 2018

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан уншигчдадаа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулууны эрхлэн гаргаж буй түүхэн ховор гэрэл зургийн "Монголчууд" цувралын “Монголчууд-II” каталогид багтсан зургуудаас монгол эмэгтэйчүүдийн зургуудыг түүвэрлэн хүргэж байна.

Номыг зохиогч түүвэрт багтсан 1925 оны гэрэл зургуудыг ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Оросын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн гэрэл зургийн сан хөмрөгт хадгалагдаж буй 1925-1926 онд Монгол оронд ажилласан судлаач Г.И.Боровкагийн гэрэл зургийн цуглуулгаас авчээ.

Эдгээр гэрэл зургууд нь урьд өмнө хэвлэгдээгүй бөгөөд анх удаа монгол, орос, хэлээр “Монголчууд-II” түүхэн гэрэл зургийн цуврал номд нийтлэгдсэнийг хүргэж байна.

Харин бусад зургийн он тодорхойгүй бөгөөд судлаачдын үзэж буйгаар XIX зууны сүүлч үед хамаарах аж. Монгол орон, монголчуудын аж байдлыг харуулсан энэхүү зургуудыг ОХУ-ын
Санкт-Петербург хот дахь Петр I хааны байгуулсан Оросын Шинжлэх Ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн хүрээлэн (Кунсткамер)-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин гэрэл зургийн цуглуулгаас доктор С.Чулуун түүвэрлэн авсан байна.

ХХ зууны эхэн үеийн Монгол орны аж байдал, угсаатны зүй, монголчуудын тухай гэрэл зургийн хальснаа үлдсэнтэй “Монголчууд” түүхэн ховор гэрэл зургийн каталогиос танилцах боломжтой юм.

/Энэхүү зургууд нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно./

Өргөө хот (Улаанбаатар хот). Үндэсний хувцастай эмэгтэйчүүд.

Гэрэл зургийн хуулбар. Монгол орон. Наадамд ирж байгаа хатан.

Үндэсний хувцастай эмэгтэй хүүхдүүдтэйгээ. 1925 он.

Хятад мухлагт

Үндэсний хувцастай эмэгтэйчүүд ба хүүхдүүд. 1925 он.

Морь унасан эмэгтэй

Хятад мухлагийн ойролцоо.

Өргөө хот (Улаанбаатар хот). Шалбааг дээгүүр.

Өргөө хот (Улаанбаатар хот). Зах дээрх нэгэн эмэгтэй

Бараа худалдаж авсан монгол эмэгтэй.