Төв аймгийн Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний жанжин штабын 311-р анги Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд хугацаат цэрэг амиа хорлож, нас баржээ.
Тус хэрэг хоёрдугаар сарын 27-ны өдөр гарчээ. Талийгаач 22 настай, Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдан, тус ангид хуваарилагдсан байжээ.
Өмнө нь энэ цэргийн ангид цэрэг зодож, дэглэсэн, цэрэг оргосон, зэрэг асуудлууд гарч байсан байна.