“Хатан Туул” гол Хэнтий нуруу,
Хагийн хар нуураас эх авч Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ зэрэг таван аймгийн 37
сум, Улаанбаатар хотын дундуур урсаж ундны усны эх үүсвэр болдог гол билээ. Нийтдээ
49840 хавтгай дөрвөлжин км талбайгаас усаа цуглуулж 800 гаруй км урссаар Орхон
голд цутгадаг Туул гол 370 жил Улаанбаатарчуудыг умдаалсан.
Гэвч одоо бид бүгдийн нүдний өмнө ширгэж, тусгай хамгаалалтад авах тухай
асуудал ч яригдаад байгаа. Гэтэл энэ үед
2316 УНА гэх улсын дугаартай “Hyundai Mighty”
маркын машин Туул голруу бохир асгаж байгаа зураг сошиал орчинд цацагдаж,
олны дургүйцлийг хүргээд байна.
Энэ мэдээллийн дагуу уг машины эзэмшлийг олж тогтоохоор маниных нь
дугаараар албаны эх сурвалжаас тодруулсан юм. Ингэхэд уг машин нь бидний мэдэхээр “Нийтийн
үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот
үйлдвэрийн газрын /ОНӨААТҮГ/ эзэмшлийнх байсан юм.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” /ОНӨААТҮГ/-г өнгөрсөн онд “Хот
тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар зас засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Геодези,
усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ болгон өөрчилсөн байдаг. Ямартаа ч нийслэлийн
цэвэр цэмцгэр байдалд анхаарах ёстой төв байгууллагуудын нэг нь. Жолоочийн
буруутай үйл ажиллагаа байсан ч, байгууллагын тушаал байсан ч энэ нь хариуцлага
тооцох хэмжээний том хэрэг юм.