2 настай охины хамт гарч яваад сураггүй болжээ
3 сарын 10, 2023

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 23:15 цагт тус сумын Цагдаагийн албан хүлээн авсан.


Цагдаагийн хэсгийн алба хаагч, Дэлгэрхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:35 цагт сумын төвөөс гарч 35 км зам туулан 01:00 цагт очиход  иргэн Н /43 настай эрэгтэй/ нь малчин Э-ийн гэрээс Дэлгэрхангай сумын чиглэлд охин М/2 настай/-гийн хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.