“Fuck Love”, “Changes” зэрэг
дуугаараа алдартай Америкийн дуучин, реппер XXXTentacion буюу Жасэй Дуэйнийг
буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай “TMZ” цахим хуудас
мэдээлэв.
Гэрчүүдийн мэдээлснээр хэрэг гарах үед малгайтай цамц өмссөн хар арьст
үл таних хоёр этгээд реппер залууг хөөж байсан бөгөөд тэдний нэг нь Дуэйнлүү гал
нээжээ. Үүний дараагаар репперын машинаас “Louis Viltton” брэндийн цүнхийг нь
авч зугтсан байна. Флорида муж улсын Броуард тойргийн цагдаа нарын мэдээлснээр
Ж.Дуэйн эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас баржээ.
Реппер XXXTentacion буюу Ж.Дуэйн нь 1998 онд Флорида муж улсын
Плантейншен хотод төрсөн ба өдгөө 20 настай байлаа. Түүний 2017 онд гаргаж
байсан “17” цомог нь “Billboard 200” жагсаалтын 2 дугаар байрт орж байсан.