Оюутолгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэлнэ
3 сарын 13, 2023
Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Оюутолгой" төслийн гүний уурхайн нээлт өнөөдөр 13:00 цагт болно. Гүнийн уурхайн нээлтийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" компанийн удирдлагууд оролцох аж.
Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж, бүрэн ашиглалтад орсноор дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, Монгол Улсын эдийн засаг, улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.
"Оюутолгой" ХХК 5 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарсан байна.