Олон Улсад хэрэгжиж буй “Ногоон бүс” төслийг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле камерын тоог нэмэгдүүлж, “Аюулгүй Ногоон бүс”-ийг бий болгох зорилтын хүрээнд нийгэм, эдийн засгийн нөхцөлд тохируулан камерын хяналттай “Ногоон бүс” төслийг хэсэгчлэн зохион байгуулж өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар “Камерын нэгдсэн төв”-ийг байгуулсан юм.
Тэгвэл энэ сарын 2-нд Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн болон тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид тус төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авч, нийтийн эзэмшлийн талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэрэг цогц дэвшилтэд технологитой танилцлаа.
Дорнод аймагт Камерын нэгдсэн төв, “Ногоон бүс”-ийг байгуулах нь зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байхад туслах олон талын ач холбогдолтой юм.