Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар хүйтэн байна
4 сарын 3, 2023

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 6), Хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 7).

Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх бол Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан байх магадлалтай байна (Зураг 6). Хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу орох магадлалтай байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа ба цаашлаад нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол Хэнтийн уулархаг нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Хэнтийн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна (Зураг 6, 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Сарын эхээр нийт нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлалтай байгаа ба цаашид хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД– аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, Дорноговийн ихэнх сумдын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа ба цаашид нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур говь талын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас бага, Говийн аймгуудын зарим сумдын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна, ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа тул малчид, ард иргэд мал төллөх үед анхааралтай байж, нарийвчилсан цаг агаарын мэдээгээ тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе агаарын муудалт ажиглагдаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Энэ сард ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх магадлалтай байгаа ба ялангуяа говь талын нутгаар хур тунадас багатай, агаарын температур ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаагаас шалтгаалан хуурайшилт ихтэй байх магадлалтай байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байж, аялал зугаалганд явахдаа цог нурмыг бүрэн унтрааж, гал алдахаас сэргийлэн, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Мөн салхи шуурга ихтэй байх тул уул модонд явахдаа хачигнаас хамгаалан битүү хувцас өмсөж, мал ахуйгаа салхинд уруудуулахгүй байх дээр анхаарна уу.