Өнгөрсөн долоо хоногт "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр оронд нь "Эрдэнэс Монгол" ХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Таныг томилжээ.
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй бөгөөд нь гурав нь "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийг буюу Монголын талыг төлөөлдөг.
Энэ гурван гишүүнд өдгөө "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн захирал Н.Цэрэнбат, С.Баясгалан нар бий. Харин өдгөө Ж.Тана нэмэгдлээ.