“Захиргааны ерөнхий хууль”-ийн нэмэлт өөрчлөлт нь  ЗГ-ын дураараа авирлах боломжийг хуульчилж өгөх гэж байна
6 сарын 19, 2018

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталж, 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт болон түүний тайлбар, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг өөрчлөх хуулийн төсөл боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн яам албан ёсны цахим хуудсандаа  (http://mojha.gov.mn/Bolovsruulj-bui-tusul.html) олон нийтээр хэлэлцүүлэхээр нийтэлсэн байдаг.

    Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд” хэлэлцүүлгийг 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээс гарсан хуульчдын саналыг нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа билээ.Тэгвэл өнөөдөр эхэлсэн Хуулчьдийн форумын үеэр хамгийн анхаарал татан яригдсан асуудал бол заниргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийн асуудал байлаа.

Форумын үеэр хуульчид уг хуулийн төслийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг сонслоо.


Б.Ган-Очир Хуульч:  Засгийн газрын өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь үнэндээ даварсан үйлдэл. Ганц би биш маш олон хуульчид үүнийг эсэргүүцэж байгаа. хэрвээ эрх баригчид  тэр дундаа засгийн газар хүч түрэн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжлэв засгийн газрыг хэн ч шүүж чадахгүй. тэд дураараа авирлах болно.Өөрөөр хэлбэл  албан тушаалын наймааг хэн дуртай нь хийж, төрийн албанд хэн мөнгөтэй нь суух болно. Харин үүнийг хэн нэгэн хүн, хуулийн этгээд  гомдол гаргаж шүүж шүүмжилж чадахгүй, тийм эрхгүй болно. Энэ бол байж болохгүй асуудал. Сөрөг нөлөө нь хэтэрхий их.



Д.Оросоо Хуульч:  Энэ шинээр өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хуулийн төсөл нь өөрөө асах их зөрчилтэй  хуулийн төсөл болсон. Яагаад вэ гэхлээр нэг талаас засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээр хянуулахгүй байх зорилго нь засгийн газрын ойрын үед гаргах гэж байгаа өмч хувьчлалын шийдвэртэй холбоотой гэж хардаж байна. Яагаад вэ? гэхлээр хууль тогтоомжийн тухай хууль тогтоомжоор санаачилсан хуулийн төслөөр ашиг сонирхлын зөрчилгүй түүнээс ангид , судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулъя гэдэг асуудал ямар ч судалгаа шинжилгээнд үндэслэгдээгүйгээр хуульд нийцэхгүй гарч ирсэн. Дээрээс нь засгийн газар шүүхийн хяналтаас гарна гэдэг бол өөрөө үндсэн хуулийн зөрчлийг агуулж байгаа . Нэг талаасаа Монгол улсын иргэд хууль, шүүхээр эрх мэдлээ хамгаалуулах эрхтэй. Засгийн газар түүний харьяа агентлагуудын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас иргэд шүүхэд хандах эрх нь үндсэн хуулиар нээлттэй байгаад байдаг. Гэтэл үндсэн хуулийг өөрчлөөгүй байгаа тохиолдолд ийм хуулийн төслийг оруулах боломж байхгүй. Монгол улсын иргэн улс төрийн шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдөх юм бол шүүхэд хандах эрхгүй болох гээд байна гэсэн үг. Ийм байж болохгүй л  дээ Дээрээс нь монгол улсын хуулиар  засгийн газрын захиргааны шийдвэрийг шүүх хянахаар,  улс төрийн шийдвэрийг шүүх хянахгүй байхаар хуулийн зохицуулалт маш тодорхой байгаа. Гэтэл засгийн газар улс төрийн шийдвэр нэрийн дор захиргааны шийдвэрийг бүгдийг хамааруулж байна. Өөрөөр хэлбэл засгийн газар ерөөсөө захиргааны шийдвэр гаргахгүй улс төрийн шийдвэр гаргана гэдэг ийм л утга агуулсан өөрчлөлт оруулж байна. Нэг есөндөө засгийн газрын шийдвэртэй хэн ч маргалдах эрхгүй болох гэж байна