УИХ-ын гишүүн Б.Баярсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр саяхан тойрогтоо ажиллаад ирсэн. Тойрогтоо ажиллах үеэрээ аймаг, сумдын эмнэлэгт ор бэлэглэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Тэрбээр “Завхан аймгийн сумдын эмнэлэгт зориулалтын ор бэлэглэсэн асуудал нь хүмүүст жижигхэн харагдаж болно. Би 2021 онд Улиастайн төрөх эмнэлгийн нэг өрөөг тохижуулж өгч байсан. Энэ удаа Завхан аймгийн 24 сумын эмнэлэгт шаардлагатай иж бүрэн ор бэлэглэсэн. Орон нутгийн эмнэлэгт зориулалтын ор дутагдалтай байгаа. Орон нутагт юу хэрэгтэйг би мэдэж байна, шүүмжлэх хэрэггүй" гэлээ.