Австралийн Перт хотын амьтны хүрээлэнд байдаг дэлхийн хамгийн хөгшин орангутан үхсэн талаар “Айф” мэдээллээ. Орангутан нь 15 сая жилийн тэртээ Африк тивээс Зүүн Өмнөд Азид олноороо нутаглаж байсан хүний дээд өвөг мичдээс цор ганцаар үлдсэн мич билээ.
Паун нэртэй орангутан нь 2016 онд дэлхий дээрх суматрын хамгийн хөгшин
орангутан болж, Генисийн номд бичигдэж байжээ. Тэрээр эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ хүртсэнээр 62 жил амьдарч чадсан ч хөгшрөлтийн улмаас ийнхүү нас
барлаа. Паун амьдралынхаа туршид 11 зулзага буюу монш төрүүлжээ. Эдүгээ түүний
үр удам 54 болж АНУ, Европ, Осака, Суматрын ширэнгэн ойд амьдарч байгаа юм
байна.