Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Энэ айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын арван жилийн дараа Монголд хэрэгжиж буй айлчлал юм.
Сайд Ж.Кулубаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийнэ.
Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргал, Монгол Улсаас БНКирУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүмүүс угтав.
Холбоотой мэдээ