Манай улсад сар шинийн баяр, үндэсний
их баяр наадам, шинэ жил, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, хүүхдийн баяр зэргийг
"Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль"-иар
зохицуулдаг. Тэгвэл “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль”-д
2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулж, “Үндэсний их баяр
наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны
өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ” гэж заажээ. Тодруулбал, Үндэсний баяр наадмаар
бүх нийтээр тав хоног амардаг байсан бол өнгөрсөн жил /2022/-ээс эхлэн зургаа
хоног амрахаар болсон байна. Сонирхуулахад, энэ жилийн Үндэсний их баяр наадам даваа
гараг /2023.07.10/-т эхэлж байгаа бөгөөд амралтын бямба, ням гаргууд ороод нийт
ес хоног бүх нийтээр амрах аж.
Холбоотой мэдээ