Давхардсан
тоогоор 41.000 иргэний 2022 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум
төгрөг олгогдоогүй байна. Үүнтэй холбоотойгоор Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын
буцаан олголтоо аваагүй иргэд зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө
баталгаажуулахыг санууллаа. Түүнчлэн ebarimt.mn-д бүртгүүлсэн дансны мэдээллээ,
өөрийн харилцагч банкнаас “Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн
мэдээлэлтэй тулгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах шаардлагатай аж. Харин буцаан
олголтын урамшуулал авах хүсэлтээ EBARIMT системд зургаадугаар сарын 30-ны
өдрийн дотор гаргаж, баталгаажуулах боломжтой.
Энэ сар дуусахаас өмнө мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өнгөрсөн оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт орохыг анхаарууллаа.