Өчигдөр Хөлбөмбөгийн ДАШТ-нд Колумбын шигшээ баг Японы багт 2:1-ын
харьцаатайгаар хожигдсон. Энэ хожигдол нь 1994 онд болсон эмгэнэлт түүхийг
санагдууллаа.
1994 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Колумбын шигшээ баг Америкийн
нэгдсэн улсын багтай тоглож байхдаа
Колумбын хамгаалагч Андрес Эксобар өөрийн хаалганд гоол оруулжээ. Ингээд
тоглолт 2:1-ын харьцаатайгаар АНУ ялсан юм.
Үүний дараагаар Колумбын шигшээ багийнхан эх орондоо ирэхэд “Хөлбөмбөгийн
баатар” хочит Андрес Эксобарыг 27 насанд нь буудан хөнөөжээ.
Түүнийг Умберто Муньос Кастро машиндаа сууж байхад нь “Авто гоол хийсэнд
чинь баярлалаа” гэж хашхирч зургаа дараалан буудсан байна. Алуурчин Умберто
Муньос Кастро энэ хэргийнхээ төлөө 43 жилийн хорих ял авсан боловч “хүмүүжсэн”
гэх шалтгаанаар 2005 онд суллагджээ.