Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
9 сарын 6, 2023

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх байна.

  • “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар,
  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан талаар,
  • “Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэх, танилцахаар төлөвлөөд байна.