Засгийн газрын өнөөдөр /2018.06.20/ хуралдаж, уг хуралдаанаас Тавантолгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ-д өргөн барьж яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр Тавантолгойн бүлэг ордыг эргэлтэд оруулах, эдийн засгийг дэмжих төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Засгийн газраас төслийг хаврын чуулган завсарлахаас өмнө яаралтай горимоор хэлэлцүүлэхээр ийнхүү өргөн барихаар болсон байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 50 хувь, тэр дундаа 20 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа аж.
Холбоотой мэдээ