"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Төсвийн тодотголоор төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн цалин хөлс сүүлийн 10-аад жилийн түвшинд авч үзэхэд инфляцыг нөхөх хэмжээний төдий л явж ирсэн байна. Одоо үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатайг хэлж байсан. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулах санал шаардлага тавьж ирсэн ч өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Иймд өнөө өглөөнөөс авто тээврийн цехийн болон ил уурхайн хэсэгчлэн ажил хаялтыг хийсэн байна. Гэхдээ ажил хаялт нэг номерын зорилго биш. Үйлдвэрийн захиргааны зүгээс өнөөдөр мэдээлэл хийхдээ 15 хувиар гурван жил дараалан цалин нэмье гэж байгаа боловч үйлдвэрчний эвлэлээс зөвхөн 50 хувь дээр хатуу зогсож байна гэсэн мэдээлсэн. Гэхдээ захиргааны зүгээс 15 хувь хүртэл нэмэх боломжтой гэж хэлсэн юм. Дэлхийн хэмжээний уурхайчдын цалин хөлстэй харьцуулж яриагүй. Ажлын ачааллаас нь хамааруулаад цалин хөлс орлогыг 30-50 орчим хувиар нэмэгдүүлээч гэж байгаа. Зарим захиргааны ажилчдын цалинг тэр 15 хувь хүртэл нэмж болно. Харин үйлдвэрийг гар дээрээ авч яваа чухал мэргэжлийн, ачаалал өндөр хэсгийн ажилчдын цалинг нэм" гэв.
Холбоотой мэдээ