“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр зуурдаар таалал төгссөн. Тэгвэл энэ талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр иржээ.
Тэгвэл Б.Эрхэмбаярыг Сүхбаатар дүүрэгт байрлах гэрийнхээ гражид автомашиндаа угаартаж, нас барсан байдалтай байхад нь олсон талаар эх сурвалж мэдээлэв.
Энэ талаар ЦЕГ “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гражид 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.