Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн.
Шөвгөрсөн нэг бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнгөрсөн долоо хоногт Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан. БНСУ-ын лаборатори тухайн бөхийн Б сорьцын шинжилгээний албан ёсны хариуг гаргажээ. Тухайн бөх өөрийн Б сорьцтойгоо өнөөдөр танилцсан байна.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст албан ёсны хариу өнөөдөр хүргэгдэж байгаа юм байна. Ингэснээр допинг илэрсэн бөхийн Б сорьцын шинжилгээний хариуг албан ёсоор нийтэд нээлттэй зарлахыг эх сурвалж мэдээлэв.