Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг нутаг дэвсгэрээс алга болсон долоон настай хүүгийн хэрэгт түүний хойд аав болох 34 настай Б-г холбогдуулан шалгаж байгаа. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн үед тус аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо Хэрлэн голоос 400 метрийн зайнаас хүүг нас барсан байдалтай олсон байдаг. Талийгаач хүүг алга болох үед түүний ээж Улаанбаатар хот руу явсан бөгөөд хүү эмээ, хойд аавтайгаа хамт гэртээ үлдсэн байжээ. Хэргийн талаар хэрхэн шалгаж байгааг талийгаачийн ээжээс тодрууллаа. Тэрбээр “Хуулийн байгууллагынхан хэргийг нь шалгаж байгаа байх. Надаас мэдүүлэг аваагүй болохоор мэдэхгүй байна. Бид хүүгийнхээ буяны ажлыг нь дуусгачихаад цагдаа нартай уулзаж, дэлгэрэнгүй мэдээллийг нь авна” гэв.
Холбоотой мэдээ