Сүүлийн үед хүмүүс жолоо барьж байх үедээ утсаараа лайв буюу шууд дамжуулалт хийх нь олон нийтийн сүлжээгээр их ажиглагдах болсон.
Уг үйлдэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулж байгаа учир Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 22-т зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог юм байна.
Утсаа хэрэглэх гэдэгт шууд дамжуулалт хийх ч мөн орно гэдгийг холбогдох албаны хүн хэлж байв.
Өнгөрсөн оны байдлаар манай улсад бүртгэгдсэн зам тээврийн ослын 96.5 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болжээ. Тэр дундаа жолоочийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж 3,053 осол бүртгэгдсэн байна.
Жолооч анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос болж өнгөрсөн онд 94 хүн нас баржээ