“Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” сарын аян зохион байгуулагдаж, шалгарсан өрхийн эмнэлгүүдийг шагнаж, урамшууллаа
11 сарын 21, 2023
МэдээлэлОнцлох мэдээ

“Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” сарын аян зохион байгуулагдаж, шалгарсан өрхийн эмнэлгүүдийг шагнаж, урамшууллаа

Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх” сарын аян дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх” сарын аянд дүүргийн 25 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчид идэвхтэй оролцож, шалгарсан өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа.

Тэргүүн байрт Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны “Хашчагнуур”,
Дэд байрт 1 дүгээр хорооны “Мөнхбадрах”,
Гутгаар байрт 10 дугаар хорооны “Амин тус” ӨЭМТ тус тус шалгарлаа.

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд шаардлагатай эд хэрэгслийг дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулан өглөө.


Тус зорилтот сарын аяныг зохион байгуулснаар 18-36 сартай хүүхдийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт дүүргийн хэмжээнд 85,5%-д хүрч, бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эмчилгээ сувилгааг эхлүүлэх зэрэг үр дүнгээ өгсөн ажил болсныг зохион байгуулагч нарын зүгээс онцлов.