Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хороолол, сургууль, цэцэрлэгийн орчимд 2017-2023 онд нийт 3400 гаруй гэрэлтүүлэг суурилуулсан байна. Тодруулбал харанхуй гудамж, талбай болон сургууль, цэцэрлэгийн орчимд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр гэрэлтүүлэг шинээр суурилуулж, засвар үйлчилгээ хийж, хяналт тавин ажиллаж байна.
Холбоотой мэдээ