Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй самбар байршуулсан зөрчлийг арилгах, стандартыг мөрдүүлэх ажлын хэсэг ажиллаж байна
4 сарын 23, 2024
Дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэх, гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны 4 дүгээр сарын 01-ээс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллана.
Тус ажлын хүрээнд Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлага UCS 1202B: 2022 оны стандарт, Монгол хэлний үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг хаягийн байгууламжийн MNS 52835: 2022 стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй самбар байршуулсан зөрчлийг арилгах зэрэг арга хэмжээ үе шаттай авч ажиллаж байна.