Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэтгэлийн хурал болж өндөрлөлөө
10 сарын 4, 2024

Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Отгон хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар үг хэлж, хурлын төлөөлөгч нарт үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэн, амжилт хүслээ.


Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нийт 28 удаа хуралдаж, 109 тогтоол баталснаас 47 хувь нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган хамгаалахад чиглэгдсэн байна.