"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт наадам энэ жил "ЭТТ Бага олимп 2024" нэртэйгээр албан ёсны нээлтээ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр "Буянт Ухаа" спорт цогцолборт хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд компанийн удирдлагууд, баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, гэр бүлийн гишүүд оролцож, олимпын 5 өнгийг бэлгэдсэн бамбараа ёслол хүндэтгэлтэйгээр асаалаа.