УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 11 гишүүн дэмжээд байгаа юм байна.
Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсголыг явуулах эрхтэй” болдог. Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсголд оролцох, мөн УИХ-ын гишүүдийг ч уриалж байгаа юм. Мөн тэрээр УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбум”-ын асуудал тодорхой болтол өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тавиад байгаа юм.
Түүний хувьд УИХ-ын дарга Н.Энхболд 60 тэрбумын асуудлаа шийдэж шалгуултал УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд төрийн албыг наймаалцсан асуудалтай холбоотойгоор мөнгө төлж төрийн албанд ажилд орсон хүмүүсээс мэдээлэл цуглуулж байгаагаа өчигдөр олон нийтээд мэдээллэсэн юм
П.Оюунжаргал