Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 9,7 хувьд хүрсэн гэж мэдээллээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулбал 0,6 пунктээр өссөн гэсэн үзүүлэлт юм.
2016 оны сүүлчээр эдийн засгийн өсөлт нэг хувьд хүрч унасан бол ажилгүйдлийн төвшин 10 хувьд хүрч өсч байжээ. Энэ нь 2011 оноос хойших эдийн засгийн хамгийн таагүй үзүүлэлт аж. Харин өнгөрсөн онд эдийн засаг таван хувь өссөн хэдий ч ажилгүйдлийн түвшин буурахгүй байна.