Налайх дүүргийн төмөрлөгийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх тогтоол гарна
6 сарын 22, 2018

    Өчигдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, Зарим ӨНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Налайхад байрлах Төмөрлөгийн үйлдвэр зэргийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай болон Бусад асуудал гэсэн 6 асуудлыг хэлэлцэв.


    Налайх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь байгаль орчинд төдийгүй Налайх дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас иргэд тус үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан гэдгийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулав. Тэргүүлэгчид Төмөрлөгийн үйлдвэрийг Налайхын Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.