Сэрэмжлүүлэг
6 сарын 22, 2018

 

    Энэ сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймаг,  Цэнгэл сумын Харгантын голд гурав болон дөрвөн настай хоёр хүүхэд живж нас барсан золгүй явдал гарсан билээ. Үүний дараагаар Ховд аймгийн Алтай сумын Шар хөтөл гэдэг газар дөрвөн настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан байна. Иймд гол усны аюулаас бага насны хүүхдээ хамгаалж, байнгын хараа хяналттай байлгахыг Цагдаагийн ерөнхий газраас  анхааруулж байна.