Хүчтэй шуурганы улмаас Таж Махалын орох хаалганы дээрх хоёр минарет гэмтжээ. Салхины хүч цагт 130 км хүрч байсан бөгөөд дөрвөн метр өндөртэй баганууд нурсан байна.
Харин үндсэн байгууламжийг тойрсон дөрвөн минарет ямар нэгэн байдлаар гэмтээгүй аж. XVII зууны үеийн энэхүү сүм өдөрт 12 мянга гаруй жуулчдыг татдаг дэлхийн хамгийн алдартай газруудын нэг юм.
Гэмтсэн хоёр минаретийн нэг нь эзэн хааны хаалганы дэргэд байрладаг аж. Харин нөгөө минарет нь хаалганы өмнөд хэсэгт байрладаг юм байна. Эрх баригчид сүйдсэн минаретуудыг сэргээн засварлах ажлыг эхэлсэн бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хатан Мумтаз Махалын дурсгалд зориулан Таж Махалыг бариулсан түүхтэй.
Жич: Минарет гэдэг нь жижиг цамхаг гэсэн утгатай бөгөөд дээрээ жижиг тагттай исламын сүмийн нэг хэсгийг ингэж нэрлэдэг аж.