Хүүхдийн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулна
6 сарын 25, 2018

    Өнгөрсөн 2017 онд гэмт хэргийн улмаас 124 хүүхэд амь насаа алдсан талаар Гэр, бүл, хүүхэд,  залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Амь насаа алдсан нийт хүүхдийн 55 нь зам тээврийн ослын улмаас нас баржээ.Үүний шалтгаан нь хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлээгүйтэй холбоотой хэмээн мэргэжлийн байгууллагаас үзэж байна.

    Судалгаанаас харвал хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаа нь автомашины аюулгүйн суудал үнэтэй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Тодруулбал: Автомашины аюулгүйн суудал нь зах зээлд 330 мянга хүртэлх төгрөгөөр борлуулагддаг.

    Тэгвэл автомашин хэрэглэгчдээс авсан судалгаагаар аюулгүйн суудлын үнэ хүүхдийн наснаас хамаараад 48000-63000 төгрөгийн үнэтэй байвал зохимжтой гэсэн хариулт өгсөн байна.Тиймээс ГБХЗХГ-аас импортлогчдод аюулгүйн суудлыг иргэдийн хүсэж байгаа үнээр оруулж ирэх санал тавихад нэр бүхий компани саналыг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс наймдугаар сарын дунд үеэс эхэлэн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулахаар болсон байна.