Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд цахилгаан хязгаарлана
6 сарын 21, 2018

    УБЦТС  ТӨХК-аас жил бүр хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийдэг билээ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг учир засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулах шаардлагатай. Тэгвэл өнөөдрийн буюу Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

    Баянзүрх дүүрэг: 11:00-17:00 цагт, 3-р хороо 12-р хорооллын 1-3, 3А, 5, 6А, 7А, 8А, 9, 10, 11А, Б, 13, 47, 55-59-р байрууд, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, СЭЗДС, ЦЕГ-ын мэдээллийн төв, Нэгдсэн 2-р төв эмнэлэг, УСУГ болон эдгээрийн ойр орчмоор

    Сүхбаатар дүүрэг: 11:00-18:00 цагт, 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр

    Баянгол дүүрэг: 11:00-17:00 цагт, 4, 5, 6-р хороо, 10-р хороолол 1-5, 50, 89-3, 91-р байр болон эдгээрийн ойр орчмоор