"Улаанбаатар марафон"-ы бүртгэл явагдаж байна
5 сарын 8, 2018

"Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг энэ сарын 19–ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрлөөр явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа юм байна.  “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд өнөө жил  ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улс орнуудын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн өндөр зэрэглэлтэй зургаан тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа ажээ. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Финланд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл бүртгүүлсэн байна. Энэхүү марафонд оролцох хүсэлтэй иргэд www.ub-marathon.ub.gov.mn сайтаар бүртгүүлэх боломжтой ажээ.

А.ДЭЛГЭР


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.