Харцага Г.Ганхуяг уул уурхайн компани дарамтлан 40 сая төгрөг авсан асуудлаар шалгагдаж байна
10 сарын 17, 2019

“Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Монгол Улсын Харцага Г.Ганхуяг нь ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид хоригдож байгаад улмаар батлан даалтад гарч шалгагдаж байгаа. Учир нь тэрээр “трансжендер” хүнийг дарамдаж автомашин нэхсэн асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээлснээр тэрээр ганцхан хэрэг холбогдон шалгагдаагүй юм байна.

Тодруулбал, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийг дарамтлан 40 орчим сая төгрөг авсан асуудлаар мөн шалгагдаж байгаа гэх.