Машины цонхоор тамхины иш хаявал 10-50 мянгаар торгоно
10 сарын 29, 2020

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас "Тамхины хоггүй хотыг бүтээе" аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд машиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авах юм.

Улаанбаатар хот дахь  хог хаягдлын  багагүй хувийг тамхины иш эзэлж, өдөрт  3.5 сая ширхэг тамхины иш хог болон хаягддаг гэх судалгаа байдаг.