Зах худалдааны төвүүд хоёр өдөр амарна
11 сарын 25, 2019

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд мөн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 26, 27-нд “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Хүчит шонхор зах , Да хүрээ зах нийтэд үйлчлэхгүй амарна.

Харин "Бөмбөгөр" худалдааны төв 09-20 цагт хуваарийн дагуу ажиллах юм байна.